"Украинд фронтын шугамын дагуу гал зогсоох санал"-аас Орос татгалзсан тул Д.Трамп, В.Путин нарын уулзалт цуцлагдажээ

"Украинд фронтын шугамын дагуу гал зогсоох санал"-аас Орос татгалзсан тул Д.Трамп, В.Путин нарын уулзалт цуцлагдажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай Унгарын Будапештэд хийхээр төлөвлөөд байсан уулзалтаа цуцалсан тухайгаа мэдэгджээ. Тэрээр энэ шийдвэрээ Украинд гал зогсоох тохиролцоонд хүрэх боломжгүй байсантай холбон тайлбарлажээ.

Энэ талаар Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, “Бид Будапештэд уулзалт хийхээр бэлдэж байсан ч, энэ уулзалт ямар ч бодит үр дүн авчрахгүй нь тодорхой болсон. Хоёр талд, ялангуяа Москвагийн зүгээс, гал зогсоохыг хүсэх бодит хандлага харагдахгүй байна” гэжээ. Мөн “энхийн замаар дайныг дуусгахын тулд АНУ хичээж байгаа ч, Оросын тал бодит алхам хийхгүй байна” гэж онцолсон байна. Сонирхуулахад, Д.Трамп Украинд фронтын шугам дээр гал зогсоох санал дэвшүүлж, “талууд одоо байгаа байршлаасаа хөдөлж болохгүй, дараа нь хэлэлцээр хийнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Гэвч Москва энэхүү саналаас эрс татгалзсан нь уулзалт цуцлагдахад гол нөлөө үзүүлжээ.

Эх сурвалж: BBC