Евразийг дугуйгаар туулах зорилготой байсан Франц дугуйчныг Оросын хилийн албаныхан баривчилжээ

Евразийг дугуйгаар туулах зорилготой байсан Франц дугуйчныг Оросын хилийн албаныхан баривчилжээ

Евразийг дугуйгаар туулж дэлхийн дээд амжилт тогтоохоор оролдож байсан францын дугуйчин Софиан Сехили-д Оросын шүүх хууль бус хил нэвтэрсэн хэргээр 50 мянган рублийн торгууль ногдуулжээ. Гэвч Сехили мөрдөнд хоригдож байсан хугацаагаа харгалзан, торгуулиас чөлөөлөгдсөн гэж түүний өмгөөлөгч Алла Кушнир ТАСС агентлагт мэдэгдсэн байна.

Софиан Сехилиг өнгөрөгч есдүгээр сарын эхээр Алс Дорнодод саатуулсан тухай мэдээлэл анх гарч байсан юм. Тэрбээр Евразийг дугуйгаар хамгийн богино хугацаанд туулсан хүн болох зорилготой аялж байсан бөгөөд аяллынхаа төгсгөлд Орос, Хятадын хилийн зурваст саатуулагдсан байна. Учир нь хил дээр ажиллаж байсан Оросын хилийн албаныхан түүнийг нэвтрүүлэхээс татгалзсаны дараа Сехили хил даван гарахыг оролдсон гэж үзэж, түүнийг баривчилжээ. Франц дугуйчныг баривчилсны дараа Уссурийск хотын урьдчилан хорих ангид байрлуулсан байна. Ингэснээр Евразийг баруун талаас зүүн тийш хамгийн богино хугацаанд дугуйгаар туулж, шинэ дэлхийн дээд амжилт тогтоох түүний төлөвлөгөө тасалджээ.

Эх сурвалж: BBC