АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын ирэх долоо хоногт Унгарын Будапештэд хийхээр тохиролцсон уулзалт тодорхойгүй байдалд орсон байна.
Барууны хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд, түүний дотор Reuters, CBS News, CNN зэрэг агентлагуудын мэдээлснээр, "уулзалт ойрын хугацаанд болохгүй байж магадгүй" байна гэжээ. Энэ нь ОХУ-ын тал Украины дайныг нэн даруй зогсоохыг эрс эсэргүүцэж буй байр суурьтай холбоотой гэж эх сурвалжууд үзсэн байна.
Европын хоёр дипломатын мэдээлснээр, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров уулзалтын товыг батлаагүй байгаа нь АНУ-ын тал Д.Трамп, В.Путин нарын дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй гэсэн дохио" гэж үзсэн байна. Учир нь анх төлөвлөгдөж байсан ёсоор, эхлээд М.Рубио, С.Лавров нар Будапештэд маргааш /2025.10.25/ уулзаж, дараа нь В.Путин, В.Трамп нар хэлэлцэх байжээ.
Харин Оросын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков CNN-д өгсөн мэдээлэлдээ, “Бид уулзалтын товыг тогтоогоогүй тул "хойшлуулсан" гэж хэлэх боломжгүй" гэж мэдэгдсэн байна. Тэрээр, "Будапештийн уулзалтын санаа оршин байгаа ч яг хугацаа, газар, хэлэлцэх асуудлын хүрээний талаар ямар ч тодорхой ойлголт үүсээгүй” хэмээн нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC