Аравдугаар сарын 19-ний ням гарагийн өглөө 9:30 цагийн орчимд маск зүүсэн дөрвөн этгээд Парисын Луврын музейд нэвтэрч, "үнэлж баршгүй" эдлэлүүдийг хулгайлсан байна.
Тодруулбал, “Аполлоны галерей”-д байрлах 9 ширхэг үнэт эрдэнээс 8 ширхэг үнэлж баршгүй эрдэнэсийн зүйлсийг хулгайлаад зугтжээ. Францын Соёлын яамны мэдээлснээр хулгайчид хамгаалалт өндөртэй хоёр шилэн хайрцгаас найман үнэт зүйл авсан. Үүний дотор Францын эзэн хаан Наполеон I эхнэр Мари-Луизэд өгсөн номин ба алмаазтай зүүлт байжээ. Мөн Наполеон III-ын эхнэр Эжени хатны титмийг хулгайчид оргохдоо унагаасан бөгөөд музейн гаднаас олдсон байна. Нэг гэрчийн хэлснээр, “хоёр хүн өргөгч дээр гарч, цонх хагалаад орсон, бүх зүйл 30 секунд л болсон” гэсэн байна. Одоогийн байдлаар цагдаа нар Луврын музейн орчмыг хааж, цэргүүд хотын өнцөг булан бүрийг нэгжиж байгаа аж.