Монголын багш нарын төлөөлөл үндсэн цалингаа 3.5 сая болгохыг шаардаж, өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Төв талбайд жагссан. Ингээд холбогдох хүмүүст үндсэн шаардлагаа хүргүүлсэн байдаг.
Тэдний шаардлага тодорхой үр дүнд хүрээгүй учир энэ сарын 5-10 хүртэл буюу зургаа хоног Төв талбайд суулт хийж, шаардлагаа тавьсан. Гэсэн ч үр дүн гараагүй учир багш нар тодорхой хугацаагүйгээр ажил хаясан билээ. Тодруулбал, Өнгөрсөн пүрэв гараг буюу энэ сарын 16-наас эхэлсэн багш нарын ажил хаялт гурав дахь өдрөө үргэлжилж байна.