ФОТО: Хонконгийн нисэх буудалд Туркийн ачаа, тээврийн онгоц осолджээ

ФОТО: Хонконгийн нисэх буудалд Туркийн ачаа, тээврийн онгоц осолджээ

Өнөөдөр /2025.10.20/ өглөөний 03:50 цагийн орчимд Хонконгийн олон улсын нисэх буудалд ачааны зориулалттай Boeing 747-400 онгоц осолдож, хоёр хүн амиа алдсан байна. Тодруулбал, Туркийн Air ACT Cargo компанид бүртгэлтэй "Emirates SkyCargo"-гийн EK9788 дугаартай нислэг байжээ.

ВИДЕО: 

Тус онгоц Дубайгаас Хонконгийн олон улсын нисэх буудалд ирж байсан бөгөөд буултын үеэр замаас гарч, далайн эрэг рүү орсон байна. Онгоц газардах үедээ зам дээр байсан үйлчилгээний автомашинтай мөргөлдөж, дараа нь хяналтаа алдан замаас гарч далайн усанд осолдсон байна. Онгоцонд дөрвөн хүн байсан бөгөөд бүгд амьд гарсан бол автомашинд байсан хоёр ажилтан нэг нь ослын газарт, нөгөө нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна.

Уг ослыг Хонконгийн иргэний нисэхийн алба болон Онцгой байдлын албаны хамтарсан баг шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар цаг агаарын нөхцөл хэвийн байсан бөгөөд техникийн гэмтэл, эсвэл хүндрэлтэй буулт үүссэн эсэхийг тодорхойлохоор нислэгийн бичлэгийг шинжилж байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ.