Өчигдөрөөс /2025.10.16/ эхлэн ЕБС болон СӨБ-ын багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаялт заралсан. Үүнтэй холбогдуулан хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор "Телевизүүдийн холбоо" нийгмийн хариуцлагын хүрээнд теле хичээлийг улс орон даяар шууд дамжуулан хүргэж байна.
Теле хичээлийг энэ сарын 16,17-ны өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд дараах сувгуудаар шууд дамжуулан хүргэх аж.
1-2-р ангийн хичээлийг "NTV" телевизээр
3-4-р ангийн хичээлийг TM телевизээр
5-6-р ангийн хичээлийг ETV телевизээр
7-8-р ангийн хичээлийг EduTV телевизээр
9-р ангийн хичээлийг TV5 телевизээр
10-р ангийн хичээлийг Tenger TV телевизээр
11-р ангийн хичээлийг Star TV телевизээр
12-р ангийн хичээлийг 25TV телевизээр орон даяар шууд дамжуулах юм.