Өнгөрөгч есдүгээр сарын 10 /2025.09.10/-ны өдөр Юта Валлигийн их сургуульд үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан консерватив идэвхтэн Чарли Киркт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.10.14/ Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнасан байна.
Тэгвэл АНУ-ын Төрийн департамент Чарли Киркийн амиа алдсан тухай сэтгэгдлээс болж гадаадын зургаан иргэний визийг цуцалжээ. Энэ тухай мэдээлэлд, Өмнөд Африк, Аргентин, Мексик, Бразил, Герман, Парагвай гэсэн улсын иргэдийн визийг цуцалсан байна.
Төрийн департаментын мэдээлснээр Аргентины иргэн нь Чарли Киркийн талаар нийгмийн сүлжээнд бичсэн нийтлэлдээ "арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, гаднынхныг үзэн ядах, доромжлох үг хэллэг тараасан" гэж буруутгажээ.
Мөн Төрийн департамент "Америкчуудыг үхэхийг хүссэн гадаадын иргэдийг АНУ-д оруулах үүрэг хүлээхгүй" гэж мэдэгдсэн байна. Мөн Чарли Киркийн амь насыг хөнөөсөн явдалд "баярласан" виз эзэмшигчдийг үргэлжлүүлэн тогтоох болно гэжээ.
Эх сурвалж: BBC