Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо, поп од Кэти Перри нарын үерхэл, тэдний гэрэл зураг дэлхий нийтийн анхааралд оров

Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо, поп од Кэти Перри нарын үерхэл, тэдний гэрэл зураг дэлхий нийтийн анхааралд оров

Канадын Ерөнхий сайд асан, 53 настай Жастин Трюдо болон поп дуучин 40 настай Кэти Перри нарын үерхэл улам гүнзгийрч байна хэмээн PEOPLE сэтгүүл мэдээлжээ. Учир нь энэ сарын 12 /2025.10.12/-ны өдөр Санта Барбарагийн эргийн ойролцоох дарвуулт онгоц дээр тэдний үнсэлцэж байгаа зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.

PEOPLE сэтгүүлд эх сурвалжийн мэдээлснээр, Кэти Перри анх Жастин Трюдотой уулзсанаас хойш тэд холбоотой байсаар ирсэн. Тэдний сонирхол олон зүйл дээр таардаг. Тэд анх долоодугаар сард Монреалд хамт цагийг өнгөрөөж, Жастин Трюдо үүнээс хойш Кэти Перриг “идэвхтэй эргүүлж” эхэлсэн. Жастин Трюдо бүр Калифорни руу нисч очин Кэти Перритэй тоглолтын завсарлагаар нь уулзсан" гэжээ. 

Харин одоогоор Кэти Перри болон Жастин Трюдо нарын аль аль нь энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгдээгүй байгаа аж.

Анх тэд Монреалын Taverne Atlantic баарт хамт ууж, дараа нь нохойгоо дагуулан зугаалж яваа нь олон нийтэд ил болжээ. Харин үүнээс хоёр хоногийн дараа Жастин Трюдо поп дуучин Кэти Перригийн Lifetimes Tour тоглолтыг Монреалын Bell Centre-д үзэж байгаа зураг олон нийтийн сүлжээнд тарсан байна.

поп дуучин 40 настай Кэти Перри

Сонирхуулахад, Кэти Перри 9 жилийн турш жүжигчин Орландо Блумтэй үерхэж, сүй тавьсан байсан ч 2025 оны зун тэд харилцаагаа эцэслэснээ баталжээ. Тэдний хамтарсан мэдэгдэлд, “Бид охин Дэйзигаа хайр, хүндлэл, тогтвортой орчинд өсгөхийг нэн тэргүүнд тавина” гэж онцолсон байдаг аж. Харин Жастин Трюдо эхнэр Софи Грегоиретэй 2023 онд гэрлэлтээ цуцалсан бөгөөд тэд гурван хүүхэдтэй аж.

 Канадын Ерөнхий сайд асан, 53 настай Жастин Трюдо

Эх сурвалж: PEOPLE