Афганистан, Пакистаны хил орчимд ширүүн тулаан өрнөж эхэлжээ

Афганистан, Пакистаны хил орчимд ширүүн тулаан өрнөж эхэлжээ

Афганистан, Пакистаны хил орчим, ялангуяа Кунар, Нангархар, Хелманд мужуудад ширүүн тулгаралт өрнөж эхэлсэн талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Мөн Талибанчууд Пакистаны хилийн цэргийн постууд руу өнгөрөгч шөнө халдсаны дараа зарим нэгж ухрахад хүрчээ. Үүний хариуд Пакистаны арми Афган нутгийн дотор цохилт өгсөн байна. Афганистаны талибууд хоёр улсын хооронд ширүүн тулалдаан болсны дараа Пакистантай хил залгаа Хумвегийн томоохон цувааг нэмэлт хүч болгон илгээж буй бичлэг нийтлэгдсэн байна. 

ВИДЕО: 

Афганистан, Пакистаны энэхүү хурцадмал байдлын эх үүсвэр нь Пакистаны агаараас хийсэн нэгэн довтолгоотой холбоотой аж. Энэхүү довтолгооны зорилт нь Техрик-и-Талибаны удирдагч гэгддэг Ноор Уали Мехсуд байсан бөгөөд түүнийг устгасан гэж мэдэгджээ. Гэвч уг дайсагнасан бүлэглэл дараа нь түүний амьд байгааг нотлох аудио бичлэг нийтэлсэн байна.

Пакистан ба Афганистаны хилийн мөргөлдөөн нь шинэ зүйл биш юм. Британий үед тогтоосон Дюрандын шугамын талаархи маргаан өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын хооронд байнгын хурцадмал байдлын гол шалтгаан болж ирсэн байна. Харин одоо нөхцөл байдал улам төвөгтэй болж байгаа аж. Афганистан улс Энэтхэгтэй улам ойр харилцаа тогтоож байгаа нь Пакистаны эрх баригчдыг түгшээж байгаа бөгөөд тэд Энэтхэг, Афганистаны шинэ холбоо өөрсдийн эсрэг чиглэж болзошгүй гэж эмээж байгаа аж.