Хятадын алдарт “Алтан долоо хоног” амралтын дараа олон зуун сая иргэд нь гэр рүүгээ буцах замдаа асар том түгжрэлд гацжээ. Зарим бүс нутагт автомашинууд бүтэн өдрийн турш бараг хөдөлж чадаагүй байна.
ВИДЕО:
ВИДЕО: Хятадын “Алтан долоо хоног”-ийн дараа олон зуун сая хүн автозамын түгжрэлд гацжээ
— iSee.mn (@iSee_MN) October 10, 2025
УНШИХ: https://t.co/R5zhrmfwWr pic.twitter.com/Gz0Qb84cdA
Долоо хоног үргэлжилсэн тус улсын үндэсний хэмжээний амралтаар хүмүүс аялал, зугаалга хийхээр олноороо хөдөө орон нутаг болон аялал жуулчлалын бүсүүд рүү явдаг байна. Гэвч амралтын сүүлийн өдөр буюу буцах үеэр гол чиглэлийн хурдны замууд ачааллаа дийлэхгүйд хүрч, замын хөдөлгөөн бүрэн зогсдог байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, "Хятадын хэд хэдэн мужийн хурдны зам дээр автомашины урт дараалал үүсэж, зарим жолоочид нэг өдөр, зарим нь түүнээс ч удаан хугацаагаар гацсан байна.