ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байгаа хүмүүсийг суллах тухай хэлэлцээрийг Израилын Засгийн газар баталсан талаар Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас мэдэгдсэн бол Израиль болон Хамасын талууд АНУ-ын энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хүлээн зөвшөөрсөн талаар Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, "Израиль болон Хамасын талууд аль аль нь манай энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг албан ёсоор зөвшөөрч, гарын үсэг зурсаныг бахархалтайгаар зарлаж байна. Энэ нь барьцаалагдсан бүх хүмүүсийг тун удахгүй суллана гэсэн үг бөгөөд Израиль цэргүүдээ тохиролцсон шугам хүртэл татаж эхлэх болно.
Энэ бол хүчирхэг бөгөөд бат бөх, мөнхийн энх тайванд хүрэх анхны алхам юм. Талуудад шударгаар хандах болно! Энэ өдөр бол Арабын болон Исламын ертөнц, Израиль, хөрш бүх улс орон, мөн Америкийн Нэгдсэн Улсад агуу өдөр юм. Энэхүү түүхэн, урьд өмнө байгаагүй үйл явдлыг бодит болгохын төлөө бидэнтэй хамтран ажилласан Катар, Египет, Туркийн зуучлагчдад талархал илэрхийлье. Энхийн бүтээгчдийг бурхан ивээг! Доналд Ж.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч" гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын уг мэдэгдлийг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган өөрийн X хуудастаа мөн нийтэлжээ.
Израиль болон Хамасын талууд аль аль нь манай Энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг албан ёсоор зөвшөөрч, гарын үсэг зурсаныг бахархалтайгаар зарлаж байна. Энэ нь барьцаалагдсан БҮХ хүмүүсийг тун удахгүй суллана гэсэн үг бөгөөд Израиль цэргүүдээ тохиролцсон шугам хүртэл татаж эхлэх… https://t.co/sJNuYfUGoD
— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) October 9, 2025