Гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Их хаадын чулуу” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн объектодоо малчид махаа өөрсдөө худалдаалах цэгийг Хан-Уул, Баянгол дүүргийн иргэдэд ойр нээжээ. Ингэснээр 21 аймгийн малчид гарал үүслийн баталгаатай малын шинэ махаа иргэдэд хямд үнээр худалдаалах боломж бүрджээ. Мөн эрүүл ахуйн шаардлагыг сайтар хангасныг “Их хаадын чулуу” ХХК онцолж байсан юм.
ВИДЕО: