АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Канадын Ерөнхий сайд Марк Карнитэй уулзах үеэр хийсэн мэдэгдэлдээ, "Украин дахь дайныг зогсоох нь Ойрхи Дорнодод энх тайван тогтоохоос илүү хэцүү байж магадгүй" гэж онцолжээ.
Д.Трампын хэлснээр, Ойрхи Дорнодод энхийн хэлэлцээр байгуулахад ойрхон байгаа бол Украины дайны хувьд нөхцөл байдал илүү төвөгтэй байгаа ажээ. Тэрбээр, "би энэ асуудлыг хамгийн амархан шийдэгдэнэ гэж бодож байсан. Би В.Путинтай сайн харилцаатай, тиймээс энэ зөрчлийг хурдан уялдуулж чадна гэж итгэж байлаа. Гэхдээ би түүнд их урам хугарсан. Энэ бүхнийг зохицуулах нь Ойрхи Дорнодын асуудлаас ч хэцүү юм байна" гэж хэлжээ.
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохдоо, Украинд өрнөж буй дайныг ерөнхийлөгчийн албан тушаалд орсноосоо хойш эхний 24 цагийн дотор зогсооно гэж амалж байсан юм. Гэвч тэрбээр энхийн хэлэлцээр байгуулах нь анх бодсоноосоо илүү хүндрэлтэй байгааг олон удаа хүлээн зөвшөөрсөн юм. АНУ-ын шинжээчдийн үзэж байгаагаар, Д.Трампын энхийн санаачилга нь Москва, Киевийн хоорондын итгэлцэлгүй байдал. Мөн барууны орнуудын аюулгүй байдлын баталгааны асуудал зэргээс шалтгаалан гацаанд орсон гэжээ.
Эх сурвалж: BBC