Испанийн нийслэл Мадридын төвд байрлах баригдаж байсан барилга нуран унасны улмаас дор хаяж дөрвөн хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн бэртсэн талаар AFP агентлаг мэдээлжээ.
Аврагчид шөнөжин хайгуулын ажиллагаа явуулсны дараа нурангиас хоёр хүний цогцсыг эхний ээлжинд гаргасан байна. Өмнө нь оффисын зориулалттай барилгыг зочид буудал болгон сэргээн засварлаж байхад нь ийнхүү нурсан байна. Мадрид хотын даргын хэлснээр, "ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд барилгын бүтцийн аюулгүй байдал, засварын ажил гүйцэтгэж байсан компаниудын хариуцлага зэрэг асуудлыг нарийвчлан судалж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC