Эверестийн оргилд гацаад буй 1000 орчим уулчдын дунд Монгол Улсын иргэд байгаа эсэх нь тодорхойгүй байна

Эверестийн оргилд гацаад буй 1000 орчим уулчдын дунд Монгол Улсын иргэд байгаа эсэх нь тодорхойгүй байна

Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд авиралт хийж байсан ойролцоогоор 1000 орчим уулчин тус уулын зүүн энгэрт хүчтэй цасан шуурганд өртөн гацаад байгаа талаар Reuters агентлаг мэдээллээ.

Энэ сарын 3 /2025.10.03/-ны оройноос эхэлсэн хүчтэй цасан шуурга маргааш нь үргэлжилсэн тул 4900 метрийн өндөрт байрлах кэмпүүд рүү нэвтрэх замууд хаагдсан байна. Орон нутгийн удирдлагуудын мэдээллээр, "олон аврагчид болон олон сайн дурын ажилтнууд цас арилгах, хүнс, дулаан хувцас хүргэх ажиллагаа зохион байгуулж байгаа аж." Харин аврах ажиллагааг цаг агаарын нөхцөл хүндрүүлж байгаа бөгөөд зарим газарт цасны зузаан 50 см-ээс дээш хүрсэн байгаа аж. Одоогоор хүний амь нас эрсэдсэн талаарх мэдээлэл байхгүй байгаа аж. Харин Эверестийн зүүн энгэрт гацаад буй 1000 орчим уулчны дотор Монгол Улсын иргэд байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар холбогдох төрийн байгууллагууд мэдээлэл хийгээгүй байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө