Японы төрийн эрхийг баригч Либерал ардчилсан нам анх удаа Такаичи Санаэ гэх эмэгтэй даргатай болжээ

Японы төрийн эрхийг баригч Либерал ардчилсан нам анх удаа Такаичи Санаэ гэх эмэгтэй даргатай болжээ

Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргаар Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан, хадагтай Такаичи Санаэ өчигдөр /2025.10.04/ сонгогдсон талаар олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна. 

Тэрбээр Либерал ардчилсан намын даргын өрсөлдөөнд дөрвөн нэр дэвшигчийг ялж, тус намыг удирдах анхны эмэгтэй болж чадсан байна. Ингэснээр тэрбээр Япон улсын удирдах анхны эмэгтэй Ерөнхий сайд болох ажээ. Учир нь Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү өнгөрөгч долоодугаар сар /2025.10/-д болсон парламентын дээд танхимын сонгуульд нам нь ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээж огцрохоо мэдэгдсэнээр Либерал ардчилсан намын даргын сонгуулийг зарласан юм. Тэгвэл Японы Ерөнхий сайдыг томилох парламентын санал хураалт ойрын өдрүүдэд болох төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

 

 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө