БАРИМТ: 5 сарын өмнө болсон "Номадик мастерс" тэмцээнд дэмжлэг үзүүлэх гэрээг саяхан байгуулж, төсвөөс санхүүжилтийг нь гаргуулан авчээ

БАРИМТ: 5 сарын өмнө болсон "Номадик мастерс" тэмцээнд дэмжлэг үзүүлэх гэрээг саяхан байгуулж, төсвөөс санхүүжилтийг нь гаргуулан авчээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан Ч.Номин нь нөхрийнхөө үүсгэн байгуулсан "Монголын электрон спортын холбоо"-г Үндэсний шигшээ багт оруулж, төсвөөс санхүүжүүлж байсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татсан.

Энэ талаар Ч.Номин нь "The MongolZ” баг Үндэсний шигшээ багт орох хүсэлт гаргаж, энэ дагуу Биеийн тамир, спортын улсын хорооны саналыг үндэслэн "Монголын электрон спортын холбоо"-г Үндэсний шигшээ багт оруулсан. Гэхдээ төсвөөс санхүүжилт аваагүй" гэдгийг тодотгож байсан юм.

Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард болж өнгөрсөн “MESA Nomadic Masters: Spring 2025” олон улсын тэмцээний зардалд дэмжлэг үзүүлэх гэрээг тэмцээн болж өнгөрснөөс таван сарын дараа хийж, санхүүжилтийг нь олгосон байна.

Тодруулбал, "Монголын электрон спортын холбоо", Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан гэх “MESA Nomadic Masters: Spring 2025” олон улсын тэмцээнд дэмжлэг үзүүлэх гэрээг Биеийн тамир спортын улсын хороо, Монголын Электрон спортын холбоотой өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр хийж, есдүгээр сарын 10-ны өдөр гэрээг дүгнэж, санхүүжилтийг олгосон байх аж. Ингэхдээ  38 сая 258 мянган төгрөгийн гэрээ хийж, санхүүжилт олгожээ. Харин тухайн төсвийн 35 сая 200 мянган төгрөгийг тэмцээн зохион байгуулах заал, талбайн түрээс, 3 сая 58 мянган төгрөгийг тэмцээний цомын зардалд зарцуулахаар гэрээнд тусгаж, авсан байна. 




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө