АНУ-ын Сенат Засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хоёр хуулийн төслийн нэгийг нь ч баталж чадаагүй тул өнөөдрөөс эхлэн америкийн засгийн газрын зарим байгууллагууд ажлаа зогсоож эхэлсэн байна.
Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп засгийн газрын орон тоо, зардлыг тогтмол танасан нь сенатад ширүүн санал зөрөлдөөн болсон байна. Иймд Цагаан ордны удирдлагууд санамж бичиг гаргаж, "уналт болно" гэдгийг баталж, Ардчилсан намаа буруутгажээ. Учир нь санхүүжүүлтийг үргэлжлүүлэх тухай төслийг Ардчилсан намынхны олонхын саналаар буцаасан бол дараа нь Бүгд найрамдах нам хуулийн төслийг баталж чадаагүй байна. Энэ нь сүүлийн 7 жилийн хугацаанд АНУ-ын засгийн газар үйл ажиллагаагаа анх удаагаа зогсоож байгаа тохиолдол болж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC