АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху нар өчигдөр /2025.09.29/ Газын зурвасын энхийн 21 зүйл бүхий төлөвлөгөөний талаар тохиролцсоноо зарласан байна.
Энэ талаар Ерөнхий сайд Б.Нетаньяху, "ХАМАС таны төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзах эсвэл хүлээн зөвшөөрсөн мэт дүр эсгэн эсэргүүцэх аваас Израилын тал энэ ажлыг өөрөө дуусгана. Энэхүү ажиллагааг амархан эсвэл хэцүү аргаар хийж болно, гэхдээ үүнийг дуусгах болно” гэж хэлжээ.
Тэгвэл эзлэгдсэн Баруун эрэг дэх Палестины засаг захиргааны зүгээс дайныг зогсоох тухай Д.Трампын төлөвлөгөөг сайшааж, түүний төлөвлөгөөнд дурдсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээ амласан байна. Мөн Египет, Йордан, Индонез, Пакистан, Турк, Катар, Саудын Араб, АНЭУ-ын засгийн газрууд хамтарсан мэдэгдэл гаргаж, Д.Трампын саналыг сайшаажээ. Харин Д.Трамп, “Бид зорилгодоо хүрэхэд маш ойрхон байна гэж бодож байна. Гэхдээ хараахан дуусаагүй байна. Бид ХАМАС-аар зөвшөөрүүлэх ёстой” гэжээ.
Эх сурвалж: BBC