Хакүхо М.Даваажаргал Европын өсвөр үеийн аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээнд хүндэт зочноор оролцжээ

Хакүхо М.Даваажаргал Европын өсвөр үеийн аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээнд хүндэт зочноор оролцжээ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Эстони улсад зочилж, Таллинн хотод болсон Европын өсвөр үеийн аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээнд хүндэт зочноор оролцжээ.

15 болон 18 хүртэлх насны ангиллаар болсон энэ тэмцээнийг Японы мэргэжлийн сүмод 2006-2013 онд барилдан озэки цол хүртэж байсан Барүто буюу Кайдо Хёвэльсон зохион байгуулж, М.Даваажаргалыг албан ёсоор урьсан байна. Эстони улсад хоёр дахь удаагаа болж буй Европын өсвөр үеийн аварга шалгаруулах сүмо бөхийн 17 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч 26-28-ны өдрүүдэд Таллиннд болсон бөгөөд үүний өмнө 2019 онд мөн тус улсад зохион байгуулагдаж байв.




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө