Өчигдөр /2025.09.28/ болсон Молдова улсын парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Европын талыг баримтлагч "Үйл ажиллагаа ба эв нэгдэл" нам ялалт байгуулж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Харин Оросын талыг дэмжигч Эх орончдын холбоо 24.6 хувийн санал авснаар хоёрдугаарт жагсаж байгаа аж.
Молдова улсын энэ жилийн сонгуульд 1,5 сая гаруй хүн буюу сонгуулийн насны иргэдийн 51.9 орчим хувь нь саналаа өгсөн гэж Сонгуулийн төв хорооноос мэдээлсэн байна. Харин 276 мянга орчим иргэн хилийн чанад дахь санал хураах байруудад саналаа өгсөн бөгөөд тэндий санал 19:00 цаг хүртэл нээлттэй байх ажээ. Европын талыг баримтлагч "Үйл ажиллагаа ба эв нэгдэл" нам парламентын сонгуульд ялалт байгаа энэ үед тус намын төлөөлөгч “энэ бол бүх Европын хувьд ялалт юм” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC