Улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох жюүрёод, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох жонокүчи зиндаанд түрүүллээ

Улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох жюүрёод, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох жонокүчи зиндаанд түрүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башё Токио хотын “Рёогокү Кокүгикан” боллоо.

Энэхүү башёд 75 дахь аварга Оносато 13 даваатай түрүүлж, эзэн хааны цомыг тав дахиа өргөв. Харин 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 11 өдөр дараалан давж, хувийн амжилтаа эвдсэн. Гэвч үүний араас хоёр дараалан өвдөг шороодсоноор башёгийн сүүлийн өдөр ёкозүна Оносатотой барилдаж уналаа. Тэгвэл жюүрёо зиндаанд Улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох 13 даваатай түрүүлснээр хоёр башё дараалан хоёр зиндаанд түрүүллээ. Мөн анх удаа мэргэжлийн сумод барилдсан улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү “Токицүказэ” дэвжээний бөх Тацүбаяма М.Буянтогтох жонокүчи зиндаанд нэг ч өвдөг шороодолгүй түрүү бөхөөр тодорчээ.




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө