БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн гран при тэмцээн есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 26 орны 200 (эрэгтэй 117, эмэгтэй 83) тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 15 тамирчин өрсөлдөж буйгаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медаль хүртэж, 60 кг-ын жинд Б.Сүхбат, 48 кг-д Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртлээ. Улмаар Монгол Улсын баг тамирчид нэг алт, гурван хүрэл медальтайгаар хүснэгтийн гуравт жагсаж байна.