Дэлхийн найм дахь 8000-тай оргил болох Манаслу оргил нь далайн түвшнээс дээш 8163 м өндөрт оршдог. Тэгвэл есдүгээр сарын 25-ны өдөр монгол уулчин О.Золбоохүү Манаслуд амжилттай оргилдсон талаар “8kexpeditions” мэдээлсэн байна. Тэрбээр өмнө нь буюу 2023 онд Эверестэд амжилттай оргилдож байв.
