И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо

И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо

Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Өчигдөр тэмцээний нэг хэсэг болох шатрын бодлого бодолтын ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд манай улсаас “Босоо ноён” клубийн тамирчин кандитат мастер И.Цэлмүүн түрүүллээ. Тэрбээр 12 хүртэлх насны ангилалд боломжит 30 онооноос 29-ийг нь авч дэлхийн аварга болов. Түүний хувьд өнгөрсөн жилийн бодлого бодолтын дэлхийн шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол 2025 онд ДАШТ-ээс өмнө дэлхийн цомд түрүүлээд байсан юм.




Өнөөдөр тахиа өдөр

18 цагийн өмнө