ВИДЕО: Бангкок хотын авто зам нурж, том нүх үүсэж, ойролцоох хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ

ВИДЕО: Бангкок хотын авто зам нурж, том нүх үүсэж, ойролцоох хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ

Өчигдөр /2025.09.24/ Тайландын нийслэл Бангкок хотод авто замын хэсэг нурж том нүх үүссэж, ойр орчмын хүмүүсийг нь нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. 

ВИДЕО: 

Бангкок хотын захирагч Ч.Ситтипунтийн мэдээлснээр, "авто замын хэсэг нурах үеэр хүний амь эрсдээгүй боловч гурван тээврийн хэрэгсэл эвдэрч сүйдсэн" гэсэн байна. Мөн тэрээр, "цаашид ширүүн бороо орж, нөхцөл байдлыг хүндрүүлж болзошгүй тул холбогдох албаныхан нүхийг аль болох хурдан засахаар ажиллаж байна" гэжээ. Харин Тайландын албаны хүмүүс, "газар доогуур хийж буй метроны буудлын барилгын ажлын улмаас зам нурсан" гэж үзэж буйгаа мэдэгджээ. Авто замын хэсэг нурах үеийн дүрс бичлэгээс харахад, "замын гадаргуу аажмаар доош нурж, цахилгааны утас тасарч буй дуу чимээ гарч, ус дамжуулах хоолойнууд эвдэрч байгаа нь харагдах ажээ.