Израилийн арми Газа хотын төвд хүрч, ХАМАС бүлэглэлтэй тулаан хийхэд бэлэн болсон талаар мэдээлжээ

Израилийн арми Газа хотын төвд хүрч, ХАМАС бүлэглэлтэй тулаан хийхэд бэлэн болсон талаар мэдээлжээ

Израилийн арми Газын яг төвд хүрч, ХАМАС бүлэглэлтэй хийх ширүүн тулалдаанд бэлтгэж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээлсэн байна.

Израилийн тал Газа хотыг ХАМАС бүлэглэлийн сүүлчийн түшиц газар гэж нэрлээд, террористуудыг устгаж, тэдний барьцаанд байгаа 20 хүнийг чөлөөлж, мөн тэдний барьцаанд байхдаа амь насаа алдсан, олзны 28 хүний цогцсыг авахаар зорьж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Харин BBC агентлаг ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчтэй ярилцсан бөгөөд тус бүлэглэл "олон мянган дайчдыг хот руу оруулахад бэлэн" гэж мэдэгджээ. Энэ байдлаас харвал, Газа хотод гудамжны ширүүн тулаан болох магадлалыг нэмэгдүүлж байна гэж BBC агентлаг мэдээлсэн байна. 

Эх сурвалж: BBC