Эрдоган: Украины дайн удахгүй дуусна гэдэгт итгэхгүй байна

Эрдоган: Украины дайн удахгүй дуусна гэдэгт итгэхгүй байна

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган "Fox News" телевизэд өгсөн ярилцлагадаа Украины дайн хурдан дуусахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр Европын Украинд үзүүлж буй эдийн засгийн тусламж хязгааргүй хугацаанд үргэлжилж чадахгүй хэмээн онцолсон байна.

Тэрбээр, “Би удахгүй дуусна гэдэгт итгэхгүй байна. Энэ бол муу мэдээ. Бид энэ талаар бодож байгаа бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэл дээр хүнд ачаа болж байна” гэжээ.  Мөн Эрдоганы хэлснээр Украин Оростой эдийн засгийн хувьд өрсөлдөх боломжгүй бөгөөд Европын дэмжлэгийг мөнхийнх мэт харах боломжгүй хэмээгээд "Бид энэ дэмжлэг цаашид үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн нэмж хэлжээ. 

Эх сурвалж: BBC