Олон улсын эрүүгийн шүүхийн прокуророос, "Родриго Дутертег Филиппины ерөнхийлөгч байхдаа хэрэгжүүлсэн хар тамхитай тэмцэх дайны үеэр дор хаяж 76 хүний амь насаа алдсан хэрэгт холбоотой байж болзошгүй байна" гэж мэдээлжээ.
Мөн Родриго Дутертегийн хэрэгжлүүлсэн "хар тамхины дайн"-ы үеийн хохирогчдын тоо үүнээс хавьгүй их байгаа бөгөөд үйлдэгдсэн халдлагууд нь өргөн хүрээтэй байсан гэж прокурорууд мэдэгджээ. Тэгвэл хүний эрхийн байгууллагуудын тооцоогоор Р.Дутертегийн зарласан хар тамхитай тэмцэх дайны үеэр шүүхийн шийдвэргүйгээр цаазын улмаас хэдэн мянган хүн амь үрэгдсэн байж болзошгүй гэжээ. Харин Р.Дутерте өөрөө мэдэгдэл хийхдээ, гудамжны гэмт хэргийг устгахын тулд хар тамхины наймаачидтай тэмцэж байсан хэмээн тайлбарласан байна.
Эх сурвалж: BBC