Монголын татварын албанаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргалаа.
Тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д орсон нэмэлт өөрчлөлтөд албан татвар төлөгч нийгмийн хариуцлагын хүрээнд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх юм. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын нэг хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байх хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуульд оруулжээ. Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд холбогдох яамд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тавих шаардлага, стандартыг баталсан билээ. Зөвлөмжийг https://mta.gov.mn//files/file/1htokozrgxq//68baa8cfdbe52d01256be798.pdf линкээс харах боломжтой.