АНУ-ын Лас Вегас хотод орон гэргүй 500 гаруй иргэн унтах газаргүй болсон тул машины ил зогсоолд бие биеэсээ хоёр метрийн зайд тусгаарлагдан унтаж эхэлжээ. Учир нь тэдний байрлаж байсан орон гэргүй иргэдийг орогнуулдаг асрамжийн газарт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдснээр хаалгаа барьсан байна. Хэдий тус хотод задгай талбайд байрладаг Орон гэргүй иргэдийн төв ажиллаж байгаа ч багтаамж дүүрсэн учир нэмж хүмүүс авах боломжгүй болжээ.
Харин хэд хоногийн өмнөөс тэдний зураг нийгмийн сүлжээнд таран, хотын удирдлагууд ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Иймээс хотын захиргаанаас тэдэнд зориулж түр орогнох байрыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр болжээ.
Амьдрах газаргүй болсон орон гэргүй иргэд одоогоор томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах зогсоолын талбай орчмоор амьдарч байгаа ба хотын захиргаанаас тэрхүү зогсоолуудад хивсэнцэр түр байрлуулжээ.
Эх сурвалж: CNN
Nevada, a state in one of the richest countries in the world, has painted social-distancing boxes on a concrete parking lot for the homeless to sleep in. pic.twitter.com/svNJ0N9r3f
— A Mancino-Williams (@Manda_like_wine) March 30, 2020