Израилийн цэргийн хүчнүүд Газын хамгийн том хот болох Газын хот руу хуурай замын давшилт хийхээр бэлтгэж, танкуудаа хотоос зүүн захад байршуулсан гэж гэрчүүд болон хиймэл дагуулын зурагт түшилэн CNN агентлаг мэдээлжээ.
Израилийн тал Газын хот руу давшилт эхэлснээ мэдэгдсэн ч танкууд хараахан хот дотор нэвтрээгүй байгаа аж. Үүний зэрэгцээ арван мянга гаруй палестинчууд хотыг орхин явж байгаа ч өмнөд бүс нутаг аль хэдийн дүүрсэн тул хаашаа очих нь тодорхойгүй байгаа ажээ. Израилийн талын мэдээлснээр 350 мянга орчим хүн дүрвэсэн ч энэ тоог бие даан баталгаажуулаагүй байна.
Сүүлийн 24 цагийн дотор 98 хүн амиа алдаж, дайны эхнээс хойш нийт хохирогчдын тоо 65 мянга давсан гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Израилийн арми “Хамасын байрлал”-ууд руу агаараас болон артиллерийн цохилт өгч, сүүлийн нэг хоногт 150 гаруй байг онилсон гэж мэдэгдсэн байна. Олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэл нэмэгдсээр байгаа бөгөөд Хятад, Катар, Саудын Араб, Канад зэрэг орнууд довтолгоог буруушааж байгаа аж.
Эх сурвалж: CNN