ҮСХ: Хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор орон сууцны түрээсийн үнэ 37 хувиар нэмэгджээ

ҮСХ: Хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор орон сууцны түрээсийн үнэ 37 хувиар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос эхний найман сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Энэ оны наймдугаар сарын байдлаар инфляц 8.8 хувиар өсөхөд хүнс, орон сууц, зочид буудал, боловсролын бүлэг голлон нөлөөлжээ.

Тодруулбал, хүнсний бүлэгт мах 14.3 хувь, хүнсний ногоо 24.2 хувь өссөн нь хамгийн өндөр өсөлт байна. Орон сууцны бүлэгт орон сууцны түрээсийн үнэ 37 хувь орчмоор нэмэгджээ. Энэ нь намрын улиралд хичээл сургууль эхэлж эрэлт ихэссэнээр нэмэгдсэн гэж үзжээ. Мөн цахилгааны тариф нэмэгдсэн нь одоог хүртэлх инфляцын өсөлттэй холбоотой байна. Мөн боловсролын үйлчилгээний үнэ 12.8 хувиар өсжээ. Их дээд сургууль, хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн үнэ нэмэгдсэнээр голлох инфляцын өсөлтөд нөлөө үзүүлжээ.