НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор гурван супер азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор гурван супер азтан тодорлоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр /2025.09.17/ боллоо.

Энэ удаагийн тохиролд 2025 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 54,549,016 ширхэг баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 49,044
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,965
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 484
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 52
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: тав
  • 8 орон таарсан: гурван супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.