Их Британийн Ливерпүүл хотноо энэ сарын 04–14-ний өдрүүдэд болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын залуу тамирчин “Алдар” спорт хорооны боксчин Алдархишигийн Баттулга эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд амжилттай оролцож мөнгөн медаль авлаа.
Тэрээр финалын шатанд Бүгд Найрамдах Казахстан Улсын туршлагатай тамирчин Ташкенбойвт 5:0-ээр ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн боллоо. Манай боксчид эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс нийтдээ нэг алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байсан юм.