Хялбар ажиллагааны шүүхээс МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 1 сар хорих шийдвэрийг гаргажээ

Хялбар ажиллагааны шүүхээс МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 1 сар хорих шийдвэрийг гаргажээ

Өнгөрөгч Лхагва гараг /2025.09.10/-т МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нь хууль сахиулах байгууллагын алба хаагчид нэгжлэг хийж, улмаар орой нь түүнийг мөрдөгчийн саналаар 48 цагийн хугацаатай цагдан, хорьсон гэх мэдээлэл бий.

Тэгвэл өнгөрөгч Баасан гараг /2025.09.12/-т Хан-Уул дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр Ц.Чулуунзагдыг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай хорих прокурорын саналыг хэлэлцээд, түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 1 сарын хугацаатай цагдан, хорих шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Харин энэ талаар шүүхээс албаны ёсны мэдээллийг нийтлээгүй байна.