Хорват улсын Загреб хотноо энэ сарын 13-наас 21-ний өдрүүдэд чөлөөт бөхийн ДАШТ болж буй. Өчигдөр /2025.09.13/ тэмцээний эхний өдрийн барилдаанууд болов. Улмаар гавьяат тамирчин Т.Тулга 70 кг-ын хагас шигшээд Казахстаны Нуркожа Кайпановын эсрэг барилдлаа. Энэхүү барилдаанд Т.Тулга 5:2-оор илүүрхэж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Т.Тулга өнөөдөр алтан медалийн төлөө Японы бөх, ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ёшиносүкэ Аоягитай барилдана.
Дэлхийн аваргад дараах тамирчид эх орноо төлөөлөн оролцож байна.
Эрэгтэй:
- 57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ)
- 61кг Т.Түвшинтулга (БГД АК)
- 65кг Б.Гантулга (Тэх мөнх клуб)
- 70кг Т.Тулга (Хүч спорт хороо)
- 74кг Э.Төгсжаргал (Дархан хасу)
- 79кг О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
- 86кг Н.Батбилгүүн (Алдар спорт хороо )
- 92кг Т.Дэмчигдорж (Алдар спорт хороо)
- 97кг Г.Ганхуяг (Алдар спорт хороо)
- 125кг М.Лхагвагэрэл (Хилчин спорт хороо )
Эмэгтэй:
- 50кг Б.Мөнхнар (Алдар спорт хороо )
- 53кг Ц.Намуунцэцэг (Дархан хасу )
- 55кг Б.Хулан (Аврагч спорт хороо )
- 57кг Х.Болортуяа (Аврагч спорт хороо )
- 59кг Т.Алтжин (Хилчин спорт хороо )
- 62кг П.Орхон (Алдар спорт хороо )
- 65кг Т.Энхжин (Алдар спорт хороо )
- 68кг Э.Дэлгэрмаа (Хүч спорт хороо )
- 72кг З.Болортунгалаг (Хилчин спорт хороо )
- 76кг Э.Даваанасан (Алдар спорт хороо )