"Штайнколе" ХХК-ний хувьцаа эзэмшигч гэх Ц.Батбилэгийг нэг сар цагдан хорихоор боллоо

"Штайнколе" ХХК-ний хувьцаа эзэмшигч гэх Ц.Батбилэгийг нэг сар цагдан хорихоор боллоо

"Штайнколе" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нартай холбоотой ярилцлага нэвтрүүлгийг бид өмнө нь бэлтгэн хүргэсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл "Штайнколе" ХХК-тай холбоотой хэргийг одоогоос гурван жилийн өмнө цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байсан бөгөөд өчигдөр /2025.09.12/ тус компанийн хувьцаа эзэмшигч гэх Ц.Батбилэгийг хуулийн байгууллагаас цагдан хорьсон байна. Тодруулбал, прокурорын саналаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Ц.Батбилэгт нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Харин тус хэрэгт холбоотой байж болзошгүй зарим нэр бүхий хүмүүсийг цагдан хорих прокурорын саналаас шүүх татгалзсан гэх мэдээлэл байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө