Улаанбаатарт бороо орж, 10 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орж, 10 градус дулаан байна

Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +8...+10 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө