Япон Улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан 100 буудалт даамны Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээний рапид төрөл буюу түргэвчилсэн тоглолтод Монгол Улсын зуун буудалт даамын баг алтан цом, блиц төрөлд мөнгөн медаль хүртжээ. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн ОУИМ Ц.Сүхбат (БГД, “Ирээдүй” МДАкадеми), ДДХМ Э.Даариймаа (СБД, “Алтан хүү” клуб), СМ Н.Хангай (БГД, “Ирээдүй” МДАкадеми), СМ Б.Эрмүүнзаяа (Архангай, “Даам Месси” клуб) нар өрсөлдсөн юм.