"Apple" компани iPhone 17 шинэ загваруудаа албан ёсоор танилцууллаа

"Apple" компани iPhone 17 шинэ загваруудаа албан ёсоор танилцууллаа

"Apple" компани iPhone 17 шинэ загваруудаа албан ёсоор танилцууллаа.

iPhone загваруудын онцлогийг танилцуулахад 17 загвар нь 6.3 инчийн OLED Super Retina XDR дэлгэцтэй байх бөгөөд энэ нь ProMotion технологи буюу 120Hz хувьсах давтамжтай, хамгийн ихдээ 3,000 нит гэрэлтэх бөгөөд зураасанд өмнөхөөс 3 дахин илүү тэсвэртэй гэнэ. Камерын хувьд арын камер нь 48MP “Dual Fusion” системтэй, урд камер нь 18MP Center Stage (өргөн өнцөг, автомат хүрээ тааруулалт)-тай аж. Мөн A19 чиптэй, батерей нь хамгийн ихдээ 30 цагийн видео тоглуулах боломжтой гэнэ.

Харин iPhone Air буюу супер нимгэн загвар нь 5.6 мм өргөнтэй, титаны хүрээтэй, зураас, уналтад илүү тэсвэртэй, 6.5 инчийн Super Retina XDR дэлгэцтэй, арын камер нь 48MP, урд камер нь 18MP камертай, A19 Pro, N1, C1X чипүүд бүгд багтсан, өдрийн турш ашиглах батарейн хүчийг баталгаажуулсан, шинэ MagSafe батарей нь зөвхөн iPhone Air-д зориулсан, бусад загварт таарахгүй аж.

Тэгвэл iPhone 17 Pro / Pro Max загвар нь хөнгөн цагаан нэгэн цул бүтэцтэй, хөргөлтийн системтэй, арын камер нь 48MP Fusion камер 3 ширхэг, урд камер нь 18MP. A19 Pro чиптэй, гар утасны тоглоом болон Apple Intelligence функцийг бүрэн дэмжинэ. Үнийн хувьд 256 гигабайт багтаамжтай iphone 17 нь 799 ам.доллар, iPhone Air 999 ам.доллар, iPhone 17 Pro 1099 ам.доллар байна.