Д.Трамп: Европын зарим удирдагчид Украины асуудлаар АНУ-д айлчилна

Д.Трамп: Европын зарим удирдагчид Украины асуудлаар АНУ-д айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдэд мэдэгдэхдээ ирэх даваа эсвэл мягмар гарагт Европын зарим орны удирдагчид АНУ-д ирж, Украины дайны асуудлаар ярилцахаар төлөвлөсөн талаар хэлжээ.

Түүний хэлснээр, ойрын өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай мөн утсаар ярилцах төлөвлөгөөтэй байгаа аж. Д.Трамп, “бид маш сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж байна. Европын  зарим удирдагчид манай улсад ирнэ. Бид энэ асуудлыг шийднэ гэж би бодож байна. Заавал шийдэх ёстой” гэжээ. Тэрбээр сэтгүүлчдийн хоёр асуултад хариулахдаа, “Асуудал шийдэгдэнэ” гэж дөрвөн удаа давтан хэлж, нөхцөл байдалд сэтгэл ханамжгүй байгаагаа таван удаа онцолсон байна. 

Эх сурвалж: BBC