БНХАУ-ын Бээжин хотноо өнөөдөр /2025.09.03/ Ялалтын баярын 80 жилийн ойн цэргийн жагсаал болж байна.
Уг жагсаалд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочноор оролцож байгаа билээ. Мөн Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун өчигдөр Бээжинд өөрийн охины хамт хүрэлцэн ирсэн байна. Түүнийг Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи угтан авчээ. Энэ үеийн гэрэл зураг, видео бичлэгт түүний охин Ким Жү Аэ өртсөн байна. Үүнийг олон улсын шинжээчид 12 настай энэ охин Ким овогтны засаглалын дараагийн залгамжлагч болохыг илтгэж байна гэж дүгнэж байгаа аж.
ВИДЕО: