Өмнөд Солонгос улс Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахын тулд “Чөлөөт дуу хоолой” суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсоожээ

Өмнөд Солонгос улс Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахын тулд “Чөлөөт дуу хоолой” суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсоожээ

Өмнөд Солонгос улс Хойд Солонгос руу цацагддаг “Чөлөөт дуу хоолой” нэртэй суртал ухуулгын радиогийн нэвтрүүлгийг зогсоосон талаар Yonhap агентлаг мэдээлжээ.

Энэ алхам нь Сөүлээс Пхеньянтай харилцаагаа сайжруулахын тулд хийж буй эвлэрлийн цуврал арга хэмжээний хамгийн сүүлийнх нь болж байгаа аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён өмнө нь хоёр Солонгосын яриа хэлэлцээг сэргээхээ амласан юм. 

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ, “Цэргийн хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтын хүрээнд "Чөлөөт дуу хоолой" радиогийн нэвтрүүлгийг түр зогсоолоо” гэж дурджээ. Энэхүү радиогоор мэдээгээр k-pop хөгжмийн дуунууд цацагддаг байсан бөгөөд өнгөрсөн онд Хойд Солонгосын цэргүүдийг Оросын талд Украины дайнд оролцохоор илгээсэн тухай мэдээлэл хүртэл дамжуулж байжээ. Yonhap агентлагийн мэдээлснээр, тус радиогийн нэвтрүүлгийг анх удаа 2010 оноос хойш зогсоож байгаа нь энэ аж. 

Эх сурвалж: BBC