ВИДЕО: Францад гал унтраах ажилд оролцож байсан нисдэг тэрэг нуурын усанд унажээ

ВИДЕО: Францад гал унтраах ажилд оролцож байсан нисдэг тэрэг нуурын усанд унажээ

Өчигдөр /2025.08.25/ Францад гарсан гал унтраах ажилд оролцож байсан "Morane-29" загварын нисдэг тэрэг "Rosporden" нууранд унаж буй бичлэгийг хэргийн газарт байсан гэрчүүд буулгажээ. Дүрс бичлэгт, "нисдэг тэрэг ус цуглуулах үедээ хяналтаа алдан, эргэлдэж нуурын ус руу орох" нь харагдах аж. 

ВИДЕО: 

Тэгвэл нисдэг тэргэнд байсан нисэгч болон гал сөнөөгч хоёр уснаас эсэн мэнд гарч ирсэн байна. Орон нутгийн албаныхны мэдээлснээр, "хэн ч гэмтэл аваагүй бөгөөд нисэгч, гал сөнөөгч болон өөр нэг гэрчийг эмнэлэгт хүргээд, удалгүй бүгдийг нь эмнэлгээс гаргасан" гэжээ.