АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины дайны талаар байр сууриа өчигдөр /2025.08.25/ илэрхийлжээ. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Украины дайн хүмүүсийн томоохон зөрчил болж хувирлаа” хэмээн мэдэгдсэн байна.
"ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин яагаад Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзахыг хүсэхгүй" байна гэсэн сэтгүүлчдийн асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хариулахдаа, “Учир нь тэр /В.Зеленский/ түүн /В.Путинд/-д таалагддаггүй” гэж хариулжээ. Мөн Д.Трамп Украины аюулгүй байдлын тодорхой баталгааны талаар хараахан хэлэлцээгүй байгаа ч АНУ Киевийг дэмжихэд бэлэн байна гэжээ. Д.Трамп "АНУ Украинд мөнгө зарцуулахаа больсон" гэж мэдэгдээд Киевт зэвсэг худалдаж авах тухай бүх яриа НАТО-гоор дамждаг гэжээ.
Эх сурвалж: BBC