АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас Монгол залуу н.Очирбат үүрэг аван зогсож байгаа нь сэтгүүлчийн дуранд буужээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас Монгол залуу н.Очирбат үүрэг аван зогсож байгаа нь сэтгүүлчийн дуранд буужээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Вашингтон хот хүчирхийллийн бүлэглэл, зэрлэг бүлэг залуус, мансуурсан хүмүүс, орон гэргүйчүүдээр дүүрсэн" гэж мэдэгдсэн нь олны бухимдлыг төрүүлээд байсан. 

Тэгвэл тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Вашингтоны зүүн өмнөд хэсэгт байрлах АНУ-ын Паркийн цагдаагийн газарт ажилласан байна. Энэ үеэр түүнтэй хамт Ерөнхий прокурор Пам Бонди, Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем, Цагаан ордны албаны дарга Сюзи Уайлс, Дотоод хэргийн сайд Даг Бургум, Ерөнхий прокурорын орлогч Тодд Бланш, тамгын газрын орлогч дарга Стивен Миллер нар байжээ.

Улмаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд оршин сууж буй цагаач иргэдийг албадан гаргах, орон гэргүй иргэдийг баривчлах ажиллагааг явуулж, Вашингтон хотыг бүрэн хяналтдаа авахыг үүрэг болгосон байна. Харин энэ үеэр Дональд Трампын ард Монгол залуу н.Очирбат үүрэг аван зогсож байгаа нь сэтгүүлчийн дуранд буужээ.

Эх сурвалж: CNN