ВИДЕО: Хятадад 3 насны охины толгойд 15 см хутга зоогдсон хэрэг гарчээ

ВИДЕО: Хятадад 3 насны охины толгойд 15 см хутга зоогдсон хэрэг гарчээ

Энэ сарын 15 /2025.08.15/-ны өдөр Хятадын Юньнан мужийн Күнмин хотын Донгчоуны хэсгээр орших хүн амын эмнэлэгт 3 настай охин толгойдоо хутгатай ирсэн нь олны анхаарлыг татжээ. Учир нь хүүхэд сандралгүй, тайван алхаж ирсэн нь хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн байна. 

ВИДЕО: 

Эхэндээ охины ээж ор засаг үеэр санаандгүй байдлаар хутга шидэгдэж, охины толгойд орсон гэж тайлбарласан ч, дараа нь тэрбээр уурлах үедээ хүүхдийг айлгах гээд хутга зоосон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хутга ойролцоогоор 15 см урттай, хүүхдийн баруун чихний дээгүүр толгойд нь гүн шигдсэн байжээ. Иймд эмч нар нэн даруй мэс засал хийж, хутгыг аюулгүй гарган авч чадсан байна

Хагалгааны дараа охины биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд хагалгаа тун амжилттай явагдсан гэж мэдэгджээ. Мөн эмнэлгийн ажилчид энэ хэрэг нь санамсаргүй гэдгийг нотолж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бодит боломжтой гэж үзсэн тул цагдаагаас охины ээжийг дуудах шаардлагагүй гэж үзжээ. 

Харин зарим мэс заслын эмч нар “хэрэв охины ээж нь хутгыг гэрийн нөхцөлд өөрөө гаргаж авсан бол охин цус алдаж, эрсдэлтэй нөхцөл үүсэх байсан” хэмээн онцолжээХүүхдийн ясны бүтэц нимгэн, зөөлөн байдаг тул хутга илүү гүн шигдсэн гэж тайлбарлажээ.

Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байж, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 

Эх сурвалж: NEXTA