ВИДЕО: “Дэлхийн хамгийн сайхан шүүгч” хэмээн алдаршсан Ф.Каприо 88 насандаа таалал төгсжээ

ВИДЕО: “Дэлхийн хамгийн сайхан шүүгч” хэмээн алдаршсан Ф.Каприо 88 насандаа таалал төгсжээ

АНУ-ын алдарт шүүгч, олон нийтийн сүлжээний од Фрэнк Каприо нойр булчирхайн хорт хавдарын улмаас 88 насандаа таалал төгссөнийг ар гэрийнхэн нь албан ёсоор мэдэгджээ. Род-Айлендын Провиденс хотын шүүхэд 40 гаруй жил ажилласан тэрээр хэргүүдийг шийдвэрлэхдээ энэрэнгүй сэтгэл, хошигнол, хүний хувийн нөхцөл байдлыг харгалзан үздэгээрээ олон нийтэд хайрлагдсан нэгэн байсан юм.

ВИДЕО:

Түүний оролцсон “Caught in Providence” телевизийн шоуны бичлэгүүд олон нийтийн сүлжээнд хэдэн тэрбум хүмүүсийн хандалт авч, дэлхий даяар “хамгийн сайхан шүүгч” хэмээн нэрлэгдэхэд хүргэсэн юм. Ф.Каприогийн шүүхийн танхимд хүүхдүүдийг оролцуулах, “мини шүүгч” тоглоом танилцуулах зэрэг өвөрмөц арга барил нь олон нийтийн сүлжээнд түгж, түүнд алдар хүндийг авчирчээ. Түүний өдөр тутмын энгийн амьдралыг харуулсан TikTok видеонууд ч сая сая үзэгчдийг татсан байдаг.

Тэрээр 2023 онд нойр булчирхайн хорт хавдар оношлогдсоны дараа “чадах чинээгээрээ тэмцэнэ” хэмээн мэдэгдэж, дэмжлэг үзүүлсэн дагалдагчдадаа талархаж байсан юм. Сүүлийн саруудад эмчилгээний улмаас эргээд эмнэлэгт хэвтсэн тухайгаа олон нийтийн мэдээллийн сүлжээнд хуваалцаж, шүтэн бишрэгчдээсээ залбирал хүсч байжээ.

Шүүгч Ф.Каприогийн гэр бүл болон хамтран ажиллагчид түүний “энэрэл нигүүлслийн өвөрмөц брэнд, эрүүл саруул ухаан, халуун дулаан зан”-ыг онцлон дурьдаж, “тэр хүн бүрийн зүрх сэтгэлд арилшгүй ул мөр үлдээсэн” хэмээн хүндэтгэл үзүүлж байна. Ф.Каприо нь 60 орчим жил ханилсан гэргий Жойс Каприо болон таван хүүхэд, долоон ач, хоёр гучаа үлдээжээ.

Эх сурвалж: BBC